ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙГ НУТАГШУУЛНА.

ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРИЙГ НУТАГШУУЛНА.


130 орчим  жилийн түүхтэй City and Guilds англи хэлний хөтөлбөрийг 180 гаруй орны мэргэжлийн сургууль, коллежид хэрэглэж байна. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлж 8500 гаруй төв ажиллаж байна. Тус хөтөлбөрийг эзэмшсэн төгсөгч дэлхийн аль ч улс оронд ажиллахад хэлний бэрхшээлээс ангид байх юм. Төв оффис нь Лондон хотод байрладаг. Энэ хөтөлбөр нь мэргэжлийн сургуульд суралцагчид төдийгүй мэргэжилтэй ажилтнууд ажлын байран дээрээ суралцах боломжтой мэргэжил бүрээр хялбаршуулан хийсэн багц хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийг шууд сургалтанд нэвтрүүлэх эрх авахад санхүүгийн багагүй нөөц шаардлагатай юм. Манай компани Солонгосын “City and guilds”салбартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд энэхүү хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломж бүрдэж байна. Монгол Улсаас сургагч багш нарыг бэлтгэн МСҮТ, ПК-ийн багш нарыг сургаж, ном сурах бичиг, хэрэглэглхүүнээр хангах, үнэлэх, гэрчилгээжүүлэх асуудлыг дотооддоо шийдвэрлэх боломжтой юм. Манай компани техникийн болон мэргэжлийн боловсролын салбарт энэхүү хөтөлбөрийн В1,В2 түвшнийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.